БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шинь Хайминыг хүлээн авч уулзлаа.

            БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шинь Хаймин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин Зөвлөх Ян Чиндун, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, Ахлах хурандаа Бао Юйхай нарыг Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Энх тайван найрамдлын Ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

            БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шинь Хаймин Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон талт өргөн хүрээтэй сэдвээр харилцан санал солилцож, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Элчин сайд Шинь Хаймин, Элчин Зөвлөх Ян Чиндун, Цэргийн атташе, Ахлах хурандаа Бао Юйхай нарыг 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медалиар шагнаж гардуулав.

            Шагнал гардуулахад Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, Хэрэг эрхлэх газрын дарга орлогч дарга Л.Сайханцэцэг, Хөрш орнуудын газрын захирал Э.Ундраа, Хөрш орнуудын газрын 2-р нарийн бичгийн дарга М. Очир нар байлцлаа.

 DSC_5387 DSC_5388 DSC_5406 DSC_5410 DSC_5413 DSC_5419

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Leave a Reply