БНХАУ-ын Ляонин мужийн иргэдийн гадаадтай найрамдлаар харилцах Нийгэмлэгийн Нарийн бичгийн дэд дарга Ву Шүэ Бинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын Ляонин мужийн иргэдийн гадаадтай найрамдлаар харилцах Нийгэмлэгийн Нарийн бичгийн дэд дарга Ву Шүэ Бинь тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн тусгай үйлчилгээний Их Тэнгэр цогцолборт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер Дэд нарийн бичгийн дарга Ву Шүэ Бинь Ляонин мужийн өнгөрсөн оны эдийн засаг, хөгжлийн талаар танилцуулав. Тэрээр хэлэхдээ: “Ляонин муж нь хоёр орны хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, ард иргэдийн болон боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэж байгаа. Үүнд Төв аймгийн Бүрэн сумтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан нь тус аймгийн ирээдүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, барилга бүтээн байгуулалтанд манай мужийн хэд хэдэн компаниуд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан 2 томоохон хэмжээний уулзалтанд мөн идэвхтэй оролцсон юм” мөн Ляонин мужийн иргэдийн гадаадтай найрамдлаар харилцах Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Юүэгийн мэндчилгээг хүргэж, тааламжтай цагтаа Ляонин мужид айлчлан ирэхийг урьсан урилгыг дамжуулж байна” гэв. Уулзалтанд Ляонин мужийн иргэдийн гадаадтай найрамдлаар харилцах Нийгэмлэгийн хэлтсийн дарга Жоу Чан Хайя, Ляонин Жонь Да группын дэд захирал Жан Ли На, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Хөрш орнуудын газрын 1-р нарийн бичгийн дарга Э.Ундраа нар байлцав.

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН АЛБА

Leave a Reply