Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Хо Суван Хүнг Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын энх тайван, найрамдал хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медалаар шагнав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав 2014 оны 6 сарын 2-нд БНСВУ-ын Вьетнам-Монгол нийгэмлэгийн дарга Хо Суан Хүнг хүлээн авч уулзлаа.

Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн Хо Суван Хүнг даргыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын энх тайван, найрамдал хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медалаар шагналаа. Шагналыг МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав гардуулав.

Ноён Хо Суан Хүнг нь Вьетнам-Монголын засгийн газар хоорондын комиссын Вьетнам талын даргаар олон жил ажилласан бөгөөд Монгол орныг сайн мэддэг, монголын ард түмнийг чин сэтгэлээсээ хүндэтгэж найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж ирсэн хүн юм.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Д.Загджав энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгааг дурьдаж, Монгол, Вьетнам хоёр улс нь өнө удаан түүхтэй, хүнд хэцүү цагт харилцан туслалцаж, хамтран ажиллаж байсан найрсаг харилцаатай улс юм гээд Монгол, Вьетнам хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй, санаачлагатай ажиллаж байгааг өндрөөр үнэлж одонгоор шагнаж байна гэв. Цаашид ч гэсэн хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх эрхэм үйлсэд өөрийн мэдлэг туршлага, хүчин зүтгэлээ зориулна гэдэгт гүнээ итгэлтэй байгаагаа улажмлав.

Ноён Хо Суан Хүнг хүндэт Ерөнхийлөгч Д.Загджав ажил үйлсийг нь өндрөөр үнэлэн, хүндтэй шагналаар шагнасанд чин сэтгэлээсээ талархаж , хоёр орны хооронд ямар нэгэн зөрчил, маргаан байхгүйг онцлох нь зүйтэй хэмээгээд Вьетнам-Монголын Холбооны дарга, Вьетнамын Энх тайваны Байгууллагын Холбооны Ерөнхийлөгч, Их Хурлын гадаад харилцааны дарга Хо Суан Хүнг-ийн мэндийг дамжуулахын ялдамд уулзаж, танилцах хүсэлтэй байгааг уламжлахад таатай байна гэв. Мөн Вьетнам Монголын бизнес харилцааг илүү хөгжүүлэх зорилготойгоор бизнесийн нилээд хэдэн төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирснийг танилцуулж Вьетнам, Монгол улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа, улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тэр дундаа аялал зуучлалын салбарыг илүү хөгжүүлэх хэрэгтэй байна гэв.

Уулзалтанд Монгол-Вьетнам найрамдлын нийгэмлэгийн тэргүүн С.Дашцэвэл, МЭТНБ-ын БНХАУ, Ази Номхон далайн бүс нутгын орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Э.Ундраа болон МЭТНБ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярсайхан  нар оролцлоо.

Leave a Reply