Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой уулзлаа.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав өнөөдөр сайд Ц.Мөнх-Оргилтой Гадаад Харилцааны яаманд уулзлалт хийв.

Уулзалтаар Ерөнхийлөгч Д.Загджав МЭТНБ-аас хэрэгжүүлж буй гадаад, дотоод хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцов. Ерөнхийлөгч Д.Загджав хэлэхдээ “Бид гадаад хамтын ажиллагаа тэр дундаа хоёр хөрш оронтой харилцаагаа улам нягт уялдуулан ажиллаж, мөн хөрш гурван орны хэмжээнд олон улсын хурал, уулзалтыг идэвхитэй зохион байгуулан оролцож байна. Энэ хүрээнд манай улсын зарим аймаг, сумдыг хөрш хоёр оны муж, хотуудтай холбон бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна ” гэв. Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Цаашид гадаад хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, тэр дундаа БНХАУ, ОХУ гэсэн хоёр хөрш оронтой бүх талаар харилцан, хамтран ажиллах тал дээр бид санал бодлоо солилцож ажиллах хэрэгтэй юм. Шинэ засгийн газар хөрш орнуудад эх орноо сурталчилах, иргэд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Үүнд бид тус дэм болж, хамтран ажиллах нь нэн чухал юм” гэж хэллээ.

 

 

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

             ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА