Ерөнхийлөгч Д.Загджав БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтэй уулзлаа.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд Сайд, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Дэлэгийн Загджав Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Ийржи Бродскийтой уулзав. Уулзалтаар хоёр улсын олон талт харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндөж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал солилцон, уулзалт элэгсэг халуун дотно байдалд болж өндөрлөлөө.  Мөн манай хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг талууд онцлов.

DSC_8690 DSC_8697