Зайсан толгой дахь зөвлөлтийн цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэлийн цэцэг өргөв.

Аугаа их Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд МЭТНБ-ын ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй тус байгууллагын УЗ-ийн гишүүд, ажилтнууд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Зайсан толгой дахь зөвлөлтийн цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэлийн цэцэг өргөж, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К..Азизов, Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нартай мэндчилж баяр хүргэв.

Мөн өдөр МЭТНБ-ын ерөнхийлөгч Д.Загджав Аугаа их Эх орны дайны ялалтын 72 жилийн ойг тохиолдуулан, хоёр орны иргэдийн найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ОХУ-ын иргэн Груздев Александр Анатольевичийг Монголын Энх тайван, найрамдал хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медалиар шагнасан.

_DSC7735_DSC7747 _DSC7742 _DSC7752 _DSC7756 _DSC7758 _DSC7719 _DSC7772 _DSC7774 _DSC7778