Крымын Бүгд Найрамдах Улсын ард түмний санал асуулгын үйл явцыг ажиглуулахаар төлөөлөөгч томиллоо.

krim-referendum-russland-2-540x304

Крымын Бүгд Найрамдах Улсад 2014 оны 3 дугаар 16-ны өдөр  болох ард түмний санал асуулгын үйл явцыг ажиглуулахаар Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол-Оросын  Найрамдлын Нийгэмлэгийн Тэргүүн, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчааг 2014 оны 3 дугаар сарын 14-20 өдрүүдэд ОХУ, Украин Улс, Крымын Бүгд Найрамдах Улсуудад  томиллоо.

Томилолтын хугацаанд тухайн улсын хууль дүрмийг чандлан сахиж,  удирдамжаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэн,  дүнг танилцуулж  хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Тэргүүн дэд Ерөнхийлөгч /Жүгдэрдэмидийн Гүррагчаа/-д даалгалаа.

final+
raspo