Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Дэлэгийн Загджав Оросын Олон Улсын Хамтын Ажиллагааны Холбооны урилгаар 2013 оны 12 дугаар сарын 15-19-ний Оросын Холбооны Улсад албан ёсны найрсаг айлчлал хийв.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Дэлэгийн Загджав Оросын Олон Улсын  Хамтын Ажиллагааны  Холбооны  урилгаар  2013 оны 12 дугаар сарын 15-19-ний Оросын Холбооны Улсад  албан  ёсны  найрсаг  айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Холбооны Россотрудничество агентлагийн дарга  К. И. Косачев, Олон Улсын Хамтын Ажиллагааны Холбооны Тэргүүлэгчдийн дарга Г. Л. Мурадов, Төрийн  Думын гишүүн, Монголтой найрамдах  парламентын бүлгийн дарга С. М. Миронов, Монголын Анд Нөхдийн Нийгэмлэгийн удирдлагатай тус тус уулзаж ярилцан, 2 орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, Оросын Холбооны Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Холбооны хооронд хамтран ажиллах Хэлэлцээрт  гарын үсэг зурснаар Монгол Улс, Оросын Холбооны Улсын ардын дипломатын төв байгууллагууд 2 орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах эрх зүйн үндэс тавигдлаа. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Дэлэгийн Загджавын Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны найрсаг айлчлал амжилттай болж өндөрлөлөө.

1

2

3

4

5

6

7

DSC_5209

DSC_5234

DSC_5310

DSC_5330

Leave a Reply