МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАД АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАГДЛАА

Энх тайван, аюулгүй байдлыг  бэхжүүлэх, найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд он  удаан жил идэвхи зүтгэл үр  бүтээлтэй ажилласан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ахмад ажилтан Пунцагдоржын  Бөндөн  “Хөдөлмөрийн  гавъяаны Улаан  тугийн одон”,  Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  дэргэдэх  ахмадын  хорооны  дарга асан  Дэндэвийн Цэрэннадмид  “Алтан гадас” одонгоор  тус  тус шагнагдлаа.

Шагналыг  өнөөдөр  Энх тайван, Найрамдлын Ордонд,  Монголын  Энх тайван, Найрамдалын  Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав гардууллаа.

Шагнал гардуулахад Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхий  нарийн  бичгийн  даргын  үүрэг  гүйцэтгэгч С.Оюун-Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, тус  байгууллагын  Ахмадын  хорооны  дарга, Онц бөгөөд  бүрэн  эрхт элчин  сайд С.Батжаргал  нарын  байлцлаа.

Монголын Энх тайван, Найрамдалын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст баяр хүргэж амжилт хүслээ.

 

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

DSC_0202 DSC_0365

Leave a Reply