Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул ноён Дирк Пфайлыг Монголын Энх тайван найрамдлын хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Алтан Од” одонгоор шагнав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ард иргэдийн найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ХБНГУ-ын иргэн, Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул ноён Дирк Пфайлыг Монголын Энх тайван найрамдлын хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Алтан Од” одонгоор шагнав. Өргөмжит ерөнхий консул Пфайлын манай улстай хамтран ажиллаж ирсэн замналын эхлэлийг хорин жилийн тэртээ МЭТНБ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Элчин сайд Л.Удвал гуай тавьж байсан түүхтэй.

_DSC8168 _DSC8172 _DSC8190 _DSC8182