Оросын Холбооны Улсын Төрийн Думын депутат, “Шударга Орос” намын дарга С. М. Миронов Монголд айлчлав.

ОХУ-ын Төрийн Думын депутат, “Шударга Орос” намын дарга, “Шударга Орос” намын Төрийн Дум дахь бүлгийн дарга С. М. Миронов гэр бүлийн хамт Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджавын урилгаар 2015 оны 2 сарын 7-9-нд Монгол Улсад нөхөрсөг айлчлал хийв.

Түүнийг 2 сарын 7-ны өглөө “Чингисхаан” нисэх онгоцны буудал дээр  МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И. К. Азизов нар угтан авлаа.

Төрийн ордонд 10.00 цагт УИХ-ын дэд дарга Л. Цог С. М. Мироновыг хүлээн авч уулзав. Л. Цог ОХУ-ын эрхэм хүндэт зочныг Монгол Улсад нөхөрсгөөр айлчилж байгаад баяр хүргээд манай хоёр орны парламент хоорондын харилцааг бэхжүүлэхэд С. М. Миронов ОХУ-ын Төрийн Дум дахь Монголтой найрамдах бүлгийн даргын даргын хувьд их үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэн хэлэв. С. М. Миронов нөхөрсгөөр хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд парламент хоорондын харилцааг  цаашид идэвхжүүлэхэд  хийх зүйл нилээн байгааг тэмдэглэн 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин,  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В. Матвиенко нар Монгол Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцаа эрчимжин гүнзгийрч байгаагийн ирэл гэдгийг хэллээ.

11.00 цагт зочныг УИХ-ын гишүүн,  УИХ-ын дэргэдэх “Монгол-Орос” парламентын бүлгийн орлогч дарга Г. Батхүү хүлээн авч  уулзан манай хоёр орны парламент хоорондын харилцааны оноогийн байдал, цаашид улам идэвхжүүлэх талаар ОХУ-ын парламентын гишүүнтэй санал бодлоо солилцлоо.

12.00 цагт С. М. Мироновыг Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ж. Мөнхбат хүлээн авч уулзав. Тэрээр ОХУ-ын зочинд баяр хүргээд Монгол орны өнөөгийн улс төр-эдийн засгийн нөхцөл байдал, тус хоёр нам Социнтернийн гишүүний хувьд үйл ажиллагаа, бодлогын  талаар ижил төстэй зүйл байдгийг тэмдэглэн хэлэв. С. М. Миронов МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг найрсгаар хүлээн авч байгаад талархаж байгаагаа  илэрхийлэн тус хоёр нам хоорондын харилцааг цаашид бэхжүүлэх, Социнтернийн гишүүн намуудын хувьд ч хамтран ажиллах өргөн хүрээ байгааг онцлон тэмдэглээд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МАН-ыг амжилт гаргахыг хүсэв. Эдгээр уулзалтанд МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И. К. Азизов нар байлцлаа.

Үлээс хойш ОХУ-ын эрхэм зочин Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн малчин Ш. Доржсүрэнгийнд зочлон монгол малчин айлын аж амьдралтай танилцан цай уух зуур мал сүрэг нь тарган тавтай өвөлжиж байгаад баяр хүргэлээ. Ш. Доржсүрэнгийнх 3 хөвгүүнтэй бөгөөд бага хүү нь 2 өдрийн өмнө 6 нас хүрснийг зочин мэдээд ихэд бэлэгшээн баяр хүргэж гарын бэлэг өглөө. Төв аймгийн засаг дарга Д. Баярбат ч мөн энд ирсэн байв. Тэрээр ОХУ-ын зочинд баяр хүргээд аймгийнхаа тухай танилцууллаа.

2 сарын 8-ны өдөр С. М. Миронов “Говь” хувьцаат компанид зочилж тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэн гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний дээжсийг сонирхлоо.

Үдээс хойш С. М. Миронов  Бага тэнгэрт монгол ардын урлагийн тоглолт үзэж сонирхов. Үүгээр ОХУ-ын эрхэм хүндэт зочны Монгол Улсад хийсэн нөхөрсөг айлчлал өндөрлөв. С. М. Миронов Монголд найрсгаар айлчлахыг урьж, давчуу хугацаанд  тав тухтай зочлуулсан МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджавт гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв.

2014 оны 2 сарын 9-ний өглөө ОХУ-ын Төрийн Думын депутат, “Шударга Орос” намын дарга, Төрийн Дум дахь “Шударга Орос” намын бүлгийн дарга С. М. Миронов гэр бүл, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт эх орондоо буцлаа.

IMG_4424 IMG_4425 DSCN1890 IMG_4475 IMG_4499 IMG_4539 DSC_5386 IMG_4560IMG_4565IMG_4657IMG_4691IMG_4675IMG_4704

Leave a Reply