ОХУ-ын хамба лам Монголын Энх тайван Найрамдлын байгууллагад зочлов.

DSC_8827

2014 оны 9 сарын 2-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Москва хотын үнэн алдартны шашны хамба лам Сергий Приваловыг Энх тайван, найрамдлын Ордонд хүлээн авч уулзав. Хамба лам Сергий Халхын голын дайны ялалтын 75-ийн ойн арга хэмжээний хүрээнд уг дайнд амь үрэгдсэн зөвлөлт, монголын дайчдад зориулан ном уншиж, мөргөл үйлдэхээр ирсэн бөгөөд түүний энэхүү буяны үйлсийг МЭТНБ-ын Ерөнхийлөгч талархан тэмдэглэж, баяр хүргэв.

Д. Загджав Халхын голын дайны ялалт, түүхэн сургамжийг Эх орны Аугаа их дайн, өнөөгийн олон улсын болон Украин улсад болж байгаа түгшүүртэй байдал, иргэний дайн хямралтай холбон ярьж,  оросын ард түмэн XX зууны эхэнд Монгол орныг нүүдлийн амьдралаас суурин амьдралд шилжих, өнөөгийн хөгжил дэвшилд хүргэхэд үнэлж баршгүй тусламж үзүүлснийг онцлон тэмдэглэв.

Хамба ламтан Сергий Монгол улсад анх удаагаа ирж байгаа бөгөөд монгол орон эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэж  баяр хүргээд,  хөрш 2 орны ард түмнүүд урьдын адил ойр дотно, нягт хамтран ажиллаж, найрсгаар хамтран хөгжих учиртайг хэллээ.

Илэн далангүй, найрсаг байдалд болж өнгөсөн уулзалтанд ГХЯ-ны хөрш орнуудын газрын ОХУ хариуцсан зөвлөх А. Батсайхан, МЭТНБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ё. Максим нар байлцав.

Leave a Reply