Төв аймагт нараар цэнэглэгч гэрлийг буцалтгүй тусламжаар хандивлалаа

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага БНХАУ-ын ардын энх тайван,зэвсэг хураахын төлөө Нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Нарны гэрэл” төслийг амжилттай хэрэгжүүлж,Монгол Улсын эрчим хүчний хүрэлцээ дутмаг аймаг сумдын малчин иргэдийн аж амьдрал,бага дунд сургуулийн сурагчдад туслалцаа үзүүлэх зорилгоор 22727 ам долларын өртөг бүхий 1064 ширхэг нарны зайгаар ажилладаг гэрлийг,Төв аймгийн Засаг даргын тамгын газарт буцалтгүй тусламжаар хүлээлгэн өгөв.

Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шинь Хаймин дипломат төлөөлөгчдийн хамт төв аймагт зочлов, Элчин сайд ноён Шинь Хаймин хэлэхдээ: Монгол хятадын найрсаг харилцааг бүхий талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, энэхүү тусламжын гэрэл нь бага дунд сургуулийн болон малчин ард иргэдийн аж амьдралд дэмжлэг туслалцаа болж байгаагаас гадна сурагч хүүхдийн сэтгэл зүрхэнд өсөж том болоод хоёр улсын хамтын ажиллагааг чин сэтгэлээсээ хөгжүүлэх итгэлийг төрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна гэв. Ноён Шинь Хаймин нь Төв аймагт 2 дахь удаагаа зочилж байгаа юм.

Мөн Монголын Энх тайван,Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав тус хандивын гэрлийг гардуулах ёслолын арга хэмжээг нээн хэлэхдээ: Төв аймаг нь Монгол улсын ирээдүйн хөгжилийн нэгэн тулгуур төв бөгөөд төв нутагт олон чухал төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг онцлов. Манай байгууллага, Хятадын Ардын энх тайван, зэвсэг хураахын төлөө Нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Нарны гэрэл” төслийг амжилттай хэрэгжүүлж Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг дэмжих, цаашид хоёр орны Ардын байгууллага хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Төв аймагт нарны гэрлээр цэнэглэгч гэрлийг буцалтгүй тусламжаар хандивлаж байгаа юм. Монгол Улсын алслагдсан аймаг сумдын малчид иргэдийн аж ахуйд туслалцаа үзүүлж, хоёр улсын ард иргэдийн ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, Хятад, Монголын уламжлалт найрсаг харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна гэв.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат хэлэхдээ: Монголын Энх тайван, Найрамдлын байгууллага, БНХАУ-ын ардын энх тайван, зэвсэг хураахын төлөө нийгэмлэгтэй байгуулсан хандивийн гэрээний хүрээнд нараар цэнэглэгч гэрлийг манай аймгийн иргэд, малчдад хандивласныг албан ёсоор хүлээлгэн өгөхөөр ирсэн явдалд  Аймгийн Иргэдийн Төлөөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж, хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон талаар хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ноён Элчин сайд болон Элчин сайдын яамныхан, Монголын энх тайван, Найрамдлын Байгууллагынхан Та бүхэн манай аймгийн гадаад хамтын ажиллагааг цаашид байнга туслан дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид бидний хамтын ажиллагаа улам гүнзгийрч, 2 орны иргэд олон түмнийг улам ойртуулан нөхөрлүүлэх, тэдний амьдралд үр өгөөжөө өгсөн олон чухал ажлуудыг хамтран хийнэ гэдэгт найдаж байна гэв.

Тус арга хэмжээнд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Мэндсайхан, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын зөвлөх Ли Яньжун, Төв аймгийн аймгийн ЗДТГ-ын дарга Д.Нямдорж­­, Монголын Энх тайван,Найрамдлын Байгууллагын Хөрш орнуудын газрын захирал Э.Ундраа, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү. Батчулуун, Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт, Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Цогбаяр, Аймгийн Боловсрол соёлын газрын дарга С.Нямдорж, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын 2-р нарийн бичгийн дарга М.Очир, Аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн Г.Анхтуяа, Аймгийн ХХААГ-н дарга Л.Даваасүрэн, Элчин сайдын нарийн бичиг Ван Чиан, Дипломат ажилтан Цао Юуан нар оролцов. 

DSC_6280 DSC_6285 DSC_6287 DSC_6301 DSC_6309 DSC_6303DSC_6294 DSC_6242

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ХӨРШ ОРНУУДЫН ГАЗАР

Leave a Reply