“Халх голын дайчид – Эх орны аугаа их дайны баатрууд” үзэсгэлэн

МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав 2015 оны 5 сарын 6-нд  ОХУ-ын ЭСЯ-нд болсон “Халх голын дайчид – Эх орны аугаа их дайны баатрууд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцов. Ховор материал, фото зургуудаас бүрдсэн энэхүү үзэсгэлэн нь Эх орны аугаа их дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гарч байгаа бөгөөд дараа нь ОХУ-ын Зэвсэгт хүчний төв музейд тавигдах юм байна.

Үзэсгэлэнг нээж ОХУ-ын Элчин сайд И. К. Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С. В. Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К. И. Кобландин нар тус  тус үг хэлэв. Дараа нь МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав баяр хүргэж үг хэллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэнд ГХЯ-ны хөрш орнуудын газрын дарга Т. Төгсбилгүүн, Монгол-Оросын найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж. Гүррагчаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэнгийн ховор нандин үзвэрүүдийг ОХУ-ын эрлийн “Восточный рубеж” отрядынхан олж цуглуулжээ

Leave a Reply