Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.

DSC_4626
2013 оны 11 сарын 26-нд Гадаад харилцааны Яаманд  Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.
Санамж бичгийн гол зорилго нь төрийн гадаад нэгдсэн бодлогыг баримтлан энх тайванч байр суурь, найрсаг харилцаагаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангахад төр засагт иргэд, олон түмний оролцоо, улс орнуудын найрамдлын нийгэмлэгүүдийн хамтын дэмжлэг үзүүлэх явдал юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг олон эрх зүйн акт, бодлогын баримт бичгүүдэд төрийн гүйцэтгэж буй зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу төрийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулж хүнд сурталгүй болгох зорилтын үндсэн дээр 2 тал энэхүү Санамж бичгийг байгуулж байгаа юм.
Хамтын ажиллагааны Санамж бичигт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л. Болд, МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав нар гарын үсэг зуран ёсчлов.

Leave a Reply