Энх тайван, найрамдлын ордноо эргүүлэн авна хэмээн итгэж байна.

Монгол орныг олон улсад сурталчлах, дэлхийн улс гүрнүүдтэй найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чин зорилго бүхий Энх тайван, найрамдлын байгууллага 55 жилийн түүхт бууриа алдахад хүрлээ. Өмнөх удирдах зөвлөлийн буруутай үйлдлээс үүдсэн энэ явдлыг цэгцлэхээр Энх тайван, найрамдлын байгууллагын хамт олон ийнхүү мэдэгдэл гаргаж буй юм.

Тодруулбал, 2011 оны зургадугаар сарын 24-ний өдөр“Энх тайван, найрамдлын ордон”-ы барилгыг Д.Цахилгаан, Д.Билэгт нараар удирдуулсан хэсэг хүмүүс худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Юнико” ХХК-д ямар ч дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 3654 м квт зоорь бүхий 4 давхар хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд байрлах ордонг 1740 м квт эзэмшил газрын хамтаар 1 тэрбум төгрөгөөр дур мэдэн худалджээ.

Д.Цахилгаан нь Энх тайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр 2005 оны  дөрөвдүгээр сарын  1-нд сонгогдсон ба түүний болон Удирдах зөвлөлийнх нь бүрэн эрхийн хугацаа Энх тайван, найрамдлын байгууллагын  2005 оны шинэчлэн баталсан дүрмийн 5.3-т заасны дагуу 2009 оны 4 сарын 1-нээр дуусгавар болж, эрх зүйн чадамжгүй болсон хэдий ч  Энх тайван, найрамдлын ордныг холбогдох хууль журмыг зөрчин худалдан борлуулсан нь шударга ёсонд үл нийцсэн болохыг Монглын Энх тайван,Найрамдлын Байгууллагын Удирдах зөвлөл 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоороо тогтоож хүчингүй болгожээ.

Энх тайван, Найрамдлын байгууллага ийнхүү ордноо алдсаны улмаас үндэсний болон олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд саатаж, хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байна. Мөн түүнчлэн Монгол орны энх тайван, найрамдалт харилцааны төлөө үеийн үед зүтгэх даалгавар авсан гэж хэлж болох тус байгууллагын цорын ганц хөрөнгийг хэн нэгэн албан тушаалтан хувийн өмч шигээ худалдан борлуулж, бар, ресторан, худалдааны төв болгоод буй энэ шударга бус явдлыг Монголын шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт манай байгууллагын нийт ажилтан, албан хаагчид, улс түмний найрамдлын нийгэмлэгүүд түүниймянга мянган гишүүддэмжигчид хамтран ажилладаг олон улсын найрамдал хамтын ажиллагааны байгууллагууд итгэлтэй байна.

2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хавсаргав.
Untitled-1

Leave a Reply