Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.

2013 оны 11 сарын 26-нд Гадаад харилцааны Яаманд  Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Санамж бичгийн гол зорилго нь төрийн гадаад нэгдсэн бодлогыг баримтлан энх тайванч байр суурь, найрсаг харилцаагаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангахад төр засагт иргэд, олон түмний оролцоо,…