Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Омар Л.Маррерог Энх тайван, Найрамдлын Ордонд Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав хүлээн авч уулзав

2014 оны 10 сарын 7-ны өдөр Энх тайван, Найрамдлын Ордонд Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Омар Л.Маррерог өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Д.Загджав ноён Омар Л.Маррерог Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд…

МОНГОЛЫН ЭНХТАЙВАН НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГА АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монголын Энхтайван Найрамдлын  Байгууллага жил бүр ахмадуудаа урьж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. МЭТНБ 2014 оны 10-р сарын 01-ний өдөр 24 ахмад буурлаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Монголын Энхтайван Найрамдлын  Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав арга хэмжээг нээж үг хэлсэн. Тэрбээр ахмадууддаа байгууллагынхаа нэрийн  өмнөөс  залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж,…