G20-ын уулзалтанд Д.Загджав дарга оролцоно

Дэлхийн тэргүүний хөгжилтэй улс орнуудыг нэгтгэсэн G20-ын уулзалт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чинг Дао хотноо энэ оны 7-р сарын 4-6-ны хооронд зохион байгуулагдана.

Уулзалт “Ядуурлыг бууруулах”, “Ногоон хөгжил ба Инноваци”, “Иргэний нийгмийн үүрэг роль” гэсэн сэдвүүдийг хэлэлцэнэ.

Их 20 улсын төр засгийн тэргүүнүүд, экс удирдагчид, Иргэний нийгмийн байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллага, Африкийн холбоо, Зүүн Өмнөд Азийн орнуудын Ассоциаци зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох энэ арга хэмжээнд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав уригдан оролцож, үг хэлж, санал солилцох юм.

          МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРМАДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА