ОХУ-ын хамба лам Монголын Энх тайван Найрамдлын байгууллагад зочлов.

2014 оны 9 сарын 2-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Москва хотын үнэн алдартны шашны хамба лам Сергий Приваловыг Энх тайван, найрамдлын Ордонд хүлээн авч уулзав. Хамба лам Сергий Халхын голын дайны ялалтын 75-ийн ойн арга хэмжээний хүрээнд уг дайнд амь үрэгдсэн зөвлөлт, монголын дайчдад зориулан ном уншиж, мөргөл үйлдэхээр ирсэн…

“Түмэн газрын цайны зам” соёл, урлагийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдож буй Бээжин-Улаанбаатар “Түмэн газрын цайны зам” соёлын арга хэмжээг Монголын Энх тайван,Найрамдлын Байгууллага, БНХАУ-ын Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг  хамтран 2014 оны 8-р сарын 21-25-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. “Түмэн газрын…

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яамны зөвлөх Оганов Артем Валерьвичийг 2014.08.04 өдөр хүлээн авч уулзан Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга, Ё.Отгонбаяр болон Монголын энхтайван, найрамдлын байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга…

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Александр Валентинович Федуловыг хүлээн авч уулзав.

2014 оны 7 сарын 16-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч  Д. Загджав Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-ас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Александр Валентинович Федуловыг хүлээн авч уулзаж Монголын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медалийг гардуулав. Шагнал гардуулах үеэр ОХУ-ас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Александр Валентинович Федулов хэлэхдээ: “Миний хөдөлмөрийг…

Монголын залуучууд “Энх тайван” гэсэн нэгэн зорилго дор нэгдлээ

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага 2014 оны 6 сарын 24-ны өдөр Олон Улсын Энх Тайвны Залуучуудын Групп-ээс санаачилсан монголын залуучууд, оюутан сурагчдыг хамарсан “Энх тайвны алхалт” үйл ажиллагаанд хамтран зохион байгуулж дуу хоолойгоо нэгтгэлээ. Энэхүү үйл ажиллагааг нээж Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав үг хэллээ. Тэрээр “ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДАЛ гэсэн энэ хоёр үг манай…

НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ АНХНЫ ШАГНАЛ

Хенри Дюнант нь Олон Улсын Улаан Загалмайн нийгэмлэгийг үүсгэн байгуулснаар Нобелийн энх тайвны анхны шагналыг 73 насандаа хүртсэн юм. Энэхүү  нэр хүндтэй шагналыг Олон Улсын  нэртэй хүмүүст олгодог. Нобелийн гэрээслэлийн дагуу энх тайвны шагналыг: Энх тайвны хурлыг дэмжиж хийсэн, цэргийн армийн байнгын тоог бууруулах болон үгүй болгох тал дээр ажилласан. Мөн үндэстнүүдийн эрх чөлөөний төлөө…

Оросын сурган хүмүүжүүлэгч Монгол Улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч  Д. Загджав өнөөдөр Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-ын иргэн, ОХУ-ын ЭСЯ-ны дунд сургуулийн захирал Андрей Иванович  Рыжовт Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгийг  гардуулав. А. И. Рыжов  Монгол Улсад 5 жил ажиллах хугацаандаа монгол-оросын боловсролын хамтын ажиллагааг  хөгжүүлэх, монгол хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх,  монгол-оросын найрамдлыг бэхжүүлэх…

Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Хо Суван Хүнг Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын энх тайван, найрамдал хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медалаар шагнав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав 2014 оны 6 сарын 2-нд БНСВУ-ын Вьетнам-Монгол нийгэмлэгийн дарга Хо Суан Хүнг хүлээн авч уулзлаа. Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн Хо Суван Хүнг даргыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь…

Монголын говь нутгаар аялж монгол гэрт анх хонож үзэж байснаа эргэн дурсахад саяхан мэт санагдаж байна.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 5 сарын 20-нд Энх тайван, найрамдлын Ордонд ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Европ ба олон улсын хамтын ажиллагааны газрын дэд захирал ноён Доктор Волфьганг Майерийг хүлээн авч уулзан, Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй…

“Мөнхийн хөрш хятад орон”

Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагаас зохион байгуулж буй Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Хөрш орнуудын  хамтын ажиллагааны байгууллагуудын Олон улсын форумыг угтан  зарласан Хятад дуу дуулаачдын  уралдаан болон  “Мөнхийн хөрш хятад орон” сэдэвт  Зохион бичлэгийн уралдаан 2014 оны 5-р сарын…