Шинэ мэдээ:

Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн Одон”-оор шагналаа

Монголын Энх Тайван Найрамдлын Байгууллагын улс орондоо гүйцэтгэж ирсэн чиг үүргийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, түүхт 60-н жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн Одон”-оор шагналаа.

60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамд, Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон Улсын Байгууллагууд төлөөлөгчид, энх тайван найрамдлыг дэмжигч иргэд олон нийтийн төлөөлөгчид уригдан оролцож баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

60 жилийм ойн баярт хүрэлцэн ирсэн ахмадууд

МЭТНБ нь түүхэд 60 жилийнхээ ойг угтаж олон ажлын амжилтууд гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ энэ байгууллагад халуун залуу насаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууддаа байнгийн хүндэтгэл үзүүлэн хамтран ажилаж тэдний баялаг туршлагаас манай залуу хойч үеийнхэн байнга суралцан ажиллаж байна.