Шинэ мэдээ:

Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 40 жилийн ойн баяр

Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 40 жилийн ойн баярын арга хэмжээ 5 дугаар сарын 20-ны өдөр тус төвд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Уг арга хэмжээг угтаж Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, ОШУСТ, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтарч “Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт, хариултын уралдааныг зарлаж, гурван байгууллагыг төлөөлсөн шүүгчид…

Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенког Монголын Энх Тайвны дээд шагнал “Энхийн Алтан од” одонгоор шагнав.

Бүгд Найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн орлогч сайд Евгений Андреевич Шестаков 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Минск хотноо Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг хүлээн авч уулзлаа. Уулзалт хоёр талын олон талт харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндөж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал солилцож, элэгсэг халуун дотно байдалд болж өндөрлөлөө….

Бүгд Найрамдах Беларусь улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ын орлогч дарга Василий А. Швед Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг Хөгждийн Банкны Төв байранд хүлээн авч уулзлаа

2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Минск хотноо Бүгд Найрамдах Беларусь улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ын орлогч дарга Василий А. Швед Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг Хөгжлийн Банкны Төв байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хөгжлийн Банкны ТУЗ-ын орлогч дарга Василий А. Швед тус банкны төлөөлөгчид 2016 оны 3 дугаар сарын 16-18 өдрүүдэд…