Шинэ мэдээ:

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэнруйг нутаг буцах гэж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.

Өнөөдөр Ерөнхийлөгч Д.Загджав Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэнруйг нутаг буцах гэж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, Монгол, Хятад хоёр орны дипломат харилцаа, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард түмнүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулж буй хүндтэй…

Герман-Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Др.Удо Хаазег Энхийн Алтан-Од одонгоор шагнав.

Өнөөдөр Ерөнхийлөгч Д.Загджав ХБНГУ-ын Герман-Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Др.Удо Хаазег хүлээн авч уулзаж, Энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны дээд шагнал Энхийн Алтан-Од одонгоор шагналаа. Др.Удо Хаазе нь Герман, Монголын хооронд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалын ажлыг байнга дэмжиж, нийгэмлэгийнхээ шугмаар тогтмол 2 улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохиохын зэрэгцээ, “Монголын мэдээ”цоморлог, “Mongolische Notizen” сэтгүүл…