Шинэ мэдээ:

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан түүхэн өдөр юм.

Бүгд Найрамдах Куба Улсын Ард түмэнтэй Найрамдлаар харилцах Кубын Институтийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж баярын мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо. Эрхэмсэг ноён Fernando Gonzalez Llort танд болон найрсаг Кубын ард түмэнд Бүгд Найрамдах Куба Улсын Ард түмэнтэй Найрамдлаар харилцах Кубын Институтийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн халуун мэндчилгээг Монголын энх тайван, найрамдлын байгууллага, түүний  харьяа олон улсын найрамдлын нийгэмлэгүүд, мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс баяр хүргэн мэндчилэе! Монголын Энх тайван…

Улсын Онцгой Комисст эмнэлгийн бараа материалын тусламжийг гардууллаа

Энх тайван, Найрамдлын байгууллагааас Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлыг даван туулахад зориулан 240,000,000₮ төгрөгний өртөг бүхий эмнэлгийн бараа материалын тусламжийг өнөөдөр Улсын Онцгой Комисст гардуулав.

ОХУ-д амны хаалт, халуун хэмжигч хандивлалаа

Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлыг даван туулахад зориулан 5000 амны хаалт, 5 зайнаас халуун хэмжигчийг тусламж болгон гардууллаа.

Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой мэндчилгээ дэвшүүлэе

Өнөөдөр Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Манай хоёр улсын харилцаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарыг хамран жилээс жилд өргөжсөөр байна. БНСУ нь бүс нутаг…