Шинэ мэдээ:

Оросын сурган хүмүүжүүлэгч Монгол Улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч  Д. Загджав өнөөдөр Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-ын иргэн, ОХУ-ын ЭСЯ-ны дунд сургуулийн захирал Андрей Иванович  Рыжовт Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгийг  гардуулав. А. И. Рыжов  Монгол Улсад 5 жил ажиллах хугацаандаа монгол-оросын боловсролын хамтын ажиллагааг  хөгжүүлэх, монгол хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх,  монгол-оросын найрамдлыг бэхжүүлэх…

Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Хо Суван Хүнг Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын энх тайван, найрамдал хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медалаар шагнав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав 2014 оны 6 сарын 2-нд БНСВУ-ын Вьетнам-Монгол нийгэмлэгийн дарга Хо Суан Хүнг хүлээн авч уулзлаа. Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн Хо Суван Хүнг даргыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь…

Монголын говь нутгаар аялж монгол гэрт анх хонож үзэж байснаа эргэн дурсахад саяхан мэт санагдаж байна.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 5 сарын 20-нд Энх тайван, найрамдлын Ордонд ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Европ ба олон улсын хамтын ажиллагааны газрын дэд захирал ноён Доктор Волфьганг Майерийг хүлээн авч уулзан, Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй…

“Мөнхийн хөрш хятад орон”

Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагаас зохион байгуулж буй Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Хөрш орнуудын  хамтын ажиллагааны байгууллагуудын Олон улсын форумыг угтан  зарласан Хятад дуу дуулаачдын  уралдаан болон  “Мөнхийн хөрш хятад орон” сэдэвт  Зохион бичлэгийн уралдаан 2014 оны 5-р сарын…

Үндэсний соёлын уламжлал, өвийг хадгалахад хамтарч ажиллана

2014 оны 04 сарын 07-нд Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд ССАЖЯ-ны Сайд Ц.Оюунгэрэлийг төлөөлөн УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны Дэд Сайд М.Түмэнжаргал, МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав нар гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж…