Шинэ мэдээ:

Энх тайван, найрамдлын ордноо эргүүлэн авна хэмээн итгэж байна.

Монгол орныг олон улсад сурталчлах, дэлхийн улс гүрнүүдтэй найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чин зорилго бүхий Энх тайван, найрамдлын байгууллага 55 жилийн түүхт бууриа алдахад хүрлээ. Өмнөх удирдах зөвлөлийн буруутай үйлдлээс үүдсэн энэ явдлыг цэгцлэхээр Энх тайван, найрамдлын байгууллагын хамт олон ийнхүү мэдэгдэл гаргаж буй юм. Тодруулбал, 2011 оны зургадугаар сарын 24-ний өдөр“Энх тайван, найрамдлын…

Өвлийн XXII олипмийг тохиолдуулан Оросын Холбооны улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яаманд илгээх нот бичиг.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага Оросын Холбооны улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яаманд гүн хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд Оросын Холбооны Улсын Сочи хотноо болох Өвлийн XXII олимпийн тоглолтонд амжилт хүсч баыр хүргэсэн мэндчилгээг уламжлах завшаан тохиов. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага Оросын Холбооны Улсын  Сочи хотноо маргааш эхлэх Өвлийн XXII олипмийн их наадамд амжилт хүсч,…

ОХУ-ын орон нутагт суугаа ерөнхий консулыг хүлээн авч уулзлаа.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 1 сарын 28-нд Энх тайван, найрамдлын Ордонд  ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин зөвлөх  Иван Сергеевич Мостыкаг хүлээн авч уулзаж Монголын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медаль гардуулав. Шагнал гардуулах үеэр ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин-Зөвлөх И. С. Мостыка…

Монгол Францын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа сэргээн, шинчлэн зохион байгуулах хурал хийв.

Монгол Францын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа сэргээн, шинчлэн зохион байгуулах хурал хийв. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч  Д.Загджав Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын гишүүн байгууллагын батламж гэрчилгээг тус нийгэмлэгийн тэргүүн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Х. Бэхбатад гардуулав. Тус хуралд Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Делонэ…

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага гадаад улс орнуудад байнгын төлөөлөгчийн газруудаа нээв.

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага Европын Холбоонд суух байнгын төлөөлөгчийн газраа Белгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо нээж, байнгын төлөөлөгчөөр Австри Улсын иргэн Баянжавын Баасанжавыг томилов. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Европын Холбооны Улсуудын төр, олон нийтийн байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд дэмжлэг…