Шинэ мэдээ:

Монгол Улс “Дэлхий нийтээрээ нэгдэцгээе” урианд дуу хойлоогоо нэгтгэв.

Өмнөд Солонгосын Сөүл хотноо 2014 оны 9 сарын 17-оос 19-ний өдрүүдэд Дэлхийн соёл, Энх тайвны байгууллагаас “Дэлхий нийтээрээ нэгдэцгээе” уриан дор зохиогдсон  Дэлхийн Энх тайвны дээд хэмжээний уулзалтанд Монгол Улсыг төлөөлөн Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй 40 гаран төлөөлөгчид оролцож, дэлхийн энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү үйл ажиллагаа нь Сөүлийн…

ОХУ-ын хамба лам Монголын Энх тайван Найрамдлын байгууллагад зочлов.

2014 оны 9 сарын 2-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Москва хотын үнэн алдартны шашны хамба лам Сергий Приваловыг Энх тайван, найрамдлын Ордонд хүлээн авч уулзав. Хамба лам Сергий Халхын голын дайны ялалтын 75-ийн ойн арга хэмжээний хүрээнд уг дайнд амь үрэгдсэн зөвлөлт, монголын дайчдад зориулан ном уншиж, мөргөл үйлдэхээр ирсэн…

“Түмэн газрын цайны зам” соёл, урлагийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдож буй Бээжин-Улаанбаатар “Түмэн газрын цайны зам” соёлын арга хэмжээг Монголын Энх тайван,Найрамдлын Байгууллага, БНХАУ-ын Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг  хамтран 2014 оны 8-р сарын 21-25-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. “Түмэн газрын…

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яамны зөвлөх Оганов Артем Валерьвичийг 2014.08.04 өдөр хүлээн авч уулзан Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга, Ё.Отгонбаяр болон Монголын энхтайван, найрамдлын байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга…

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Александр Валентинович Федуловыг хүлээн авч уулзав.

2014 оны 7 сарын 16-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч  Д. Загджав Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-ас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Александр Валентинович Федуловыг хүлээн авч уулзаж Монголын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медалийг гардуулав. Шагнал гардуулах үеэр ОХУ-ас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Александр Валентинович Федулов хэлэхдээ: “Миний хөдөлмөрийг…