Шинэ мэдээ:

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав 13 дугаар сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулган  Бээжин хотноо амжилттай хуралдаж байгаатай холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, түүний харъяа олон улсын найрамдлын нийгэмлэгүүд,  сая сая гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн илтээлтийг  Бүгд Найрамдах Хятад Ард…

Сайн байцгаана уу! Та бүхэндээ Орос,Зөвлөлтийн цэрэг, Улаан Армийн 100 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг хүргэе. Мэндчилсэн Хурандаа Дэлэгийн Загджав Здравствуйте всем!  Поздравляю Вас от всей души всех Российских Советских солдат со 100 – летием создания Красной Армии! С уважением полковник, Загджав Дэлэг

Торгоны Замын Төрийн Бус Байгууллагуудын Хамтын ажиллагааны Aнхдугаар форум боллоо.

11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Торгоны Замын Төрийн Бус Байгууллагуудын Хамтын ажиллагааны сүлжээ байгуулах анхдугаар форум чуулав. Нийтдээ 50 улсын 300-аад төлөөлөгчид оролцсон уг арга хэмжээний нээлтэн дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн илгээмж, БНХАУ-ын дарга Си Зинпиний баярын захидлыг уншиж танилцуулсан. Хуралд уригдан оролцогсдын бүрэлдэхүүнд Египет Улсын ерөнхий…

Турк Улсын Мармара Групп Сангийн ерөнхийлөгч Аккан Сувер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджавын урилгаар Турк Улсын Мармара Групп Сангийн ерөнхийлөгч Аккан Сувер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 10 дугаар сарын 3-наас 7-ны хооронд айлчлав. Мармара Групп сан нь тус улсын эдийн засаг, нийгэм, стратеги, аюулгүй байдлын талаар судалгаа,шинжилгээ явуулах, олон улсын семинар, уулзалт, чуулган зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм….

Элчин сайд эрхэмсэг ноён Фан Данг Дыөнг “Энхийн Алтан од” одонгоор шагнав

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Фан Данг Дыөнг-ыг нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав хүндэтгэлийн танхимдаа хүлээн авч, хоёр улсын хоорондох уламжлалт найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх, даян дэлхийн энх тайван,…