Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунг “Энхийн Алтан-Од” одонгоор шагналаа

Бүгд Найрамдах Солонгос  Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунг  нутаг буцаж байгаатай нь холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав  өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон талт өргөн хүрээтэй сэдвээр харилцан санал солилцож,  Монгол, Солонгосын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын Найрамдал хамтын ажиллагааны дээд шагнал  “Энхийн Алтан-Од” одонгоор Элчин сайд У Сунг шагнасаныг гардуулав.

DSC_8705 DSC_8722 DSC_8716 DSC_8699