Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой мэндчилгээ дэвшүүлэе

Өнөөдөр Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.

Манай хоёр улсын харилцаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарыг хамран жилээс жилд өргөжсөөр байна. БНСУ нь бүс нутаг дахь манай ойр дотны “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш, манай иргэд хамгийн олноор оршин сууж, ажиллаж, амьдардаг улс болсон.

2020 оныг хоёр улсын Засгийн газраас “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм.