Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджавын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав 2013 оны 7 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд  БНХАУ-ын Хятадын Ард Түмний Гадаад Орнуудтай Харилцах Найрамдлын Нийгэмлэгийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж хятадын ардын дипломатын төв байгууллагын удирдлагатай 2 талын  цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, монгол-хятадын уламжлалт найрамдал, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд өргөн олон нийтийг татан оролцуулах, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энх тайван, аюулгүй байдлын төлөө улс орон бүр нэгдэн хамтран ажиллах талаар олон ажил, арга хэмжээг хамтран зохиох талаар ярилцлаа. БНХАУ-ын Хятадын Ард Түмний Гадаад Орнуудтай Харилцах Найрамдлын Нийгэмлэг, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын ардын дипломатын төв байгууллагуудын хооронд хамтран ажиллах эрх зүйн үндэс анх удаа тавигдаж,  хамтын ажиллагааны өргөн  боломжийг нээн өгсөн түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Монгол-Орос-Хятадын энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагуудын олон улсын форумыг 2014 онд Монгол Улсад зохион явуулах тухай монголын талын саналыг хятадын тал талархан хүлээн авч,  дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply