Герман-Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Др.Удо Хаазег Энхийн Алтан-Од одонгоор шагнав.

Өнөөдөр Ерөнхийлөгч Д.Загджав ХБНГУ-ын Герман-Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Др.Удо Хаазег хүлээн авч уулзаж, Энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны дээд шагнал Энхийн Алтан-Од одонгоор шагналаа. Др.Удо Хаазе нь Герман, Монголын хооронд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалын ажлыг байнга дэмжиж, нийгэмлэгийнхээ шугмаар тогтмол 2 улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохиохын зэрэгцээ, “Монголын мэдээ”цоморлог, “Mongolische Notizen” сэтгүүл…