granitebb.com
The domain granitebb.com may be for sale. Please send an inquiry to info@first1.com

Монгол, Хятад, Оросын Түмэн газрын цайны зам дагуу хотуудын дарга нарын VI чуулга уулзалт болж өндөрлөлөө

Монгол, Хятад, Оросын Түмэн газрын цайны зам дагуу хотуудын дарга нарын VI чуулга уулзалт БНХАУ-ын Хунань муж, Аньхуа хотноо боллоо. Цайны зам дагуух хотуудын дарга нарын дээд түвшний уулзалтанд Монгол Улсыг төлөөлөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцож өөрийн аймаг, орон нутгийг цайны зам, хөгжлийн замын бүтээн байгуулалтанд хэрхэн холбож ажиллах талаар илтгэл тавилаа.DSC_8830

Энэхүү чуулга уулзалт “Нээлттэй, инноваци-Түмэн  газрын цайны замын шинэ эрин үеийг нээе” гэсэн уриан дор болж, төлөөлөгчид шинэ үеийн үүрэг хариуцлагын талаар ярилцан, цайны зам, аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэх   талаар шинэ үзэл бодол, санал санаачилга дэвшүүлж байв. БНХАУ-аас “Бүс ба зам” -ын санаачлага гарган хурдтай урагшилж байна. Дэлхийн худалдааны эргэлтийн 70 хувийг нэг бүслүүрт багтаах энэ төслийн бүтээн байгуулалтууд өрнөж, өдрөөс өдөрт Евроазийн эх газар өндийж байгаа энэ үед Түмэн газрын цайны замын чуулга уулзалт болж байгаа нь улс орнуудын хамтын ажиллагааг ойртуулах хамгийн бодитой ажил хэрэгч уулзалт болж байна.

Түүхэн эх сурвалжаас үзэхэд “Бүс ба зам” санаачлага бол Торгоны замын үзэл баримтлал дээр суурилж гарсан бөгөөд Торгоны зам буурах үед Түмэн газрын цайны зам хөгжиж XVII зууны сүүлчээс XIX зуунд Евро-Азийн эх газарт хөгжиж эхэлсэн цайны худалдаагаар гол болгосон олон улсын худалдааны зам болсон байдаг. Тус зам Хятад, Монгол, Орос, Төв Азийн орнуудыг холбосон, гол зам нь 14 мянга гаруй километр урт үргэлжилдэг юм.

Энэхүү цайны зам Монголын нутгаар дайран өнгөрч байгаа. Түүн дотроо Архангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорноговь аймгийн нутгаар дайран өнгөрч байсан түүхтэй. Түүхэн нөхцөл эргээд сэргэж байгаа өнөө үед “Бүс ба зам” стратегийн ач холбогдол бүхий хөтөлбөрийг манай улс өөрийн нутгаараа дайруулан хэрэгжүүлэх, томоохон хөрөнгө оруулалтууд, хөгжлийн гарц юм.

DSC_9064

БНХАУ-аас дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” стратегийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй зургаа дахь удаагийн Түмэн газрын цайны зам Монгол, Хятад, Орос улсын хотын дарга нарын дээд түвшний уулзалтын энэхүү арга хэмжээ нь цаашид Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор, орон зайг бий болгох хөрш гурван орны хөгжлийн бодлогуудтай уялдсан, гурван улсын хөгжилд чухал түлхэц болох төдийгүй стратегийн түншлэлийг цаашид бүх салбарт хөгжүүлэхэд бодитой жинтэй хувь нэмрийг оруулж байна.

Хурал болж буй цайны эх орон болсон Хятадын Хунань муж Аньхуа хот үсрэнгүй хөгжих зорилт  тавьж, цайны  соёлыг түгээн дэлгэрүүлэх, улмаар хөрш орнууд, бүс нутагт цайны соёлоор дамжин улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой гэдгийг оролцогч талууд онцолж байлаа.  Ялангуяа манай улсын хувьд баруун  аймгууд  цайны  зам дагуух хотуудын тоонд орж байгаа учраас энэ боломжоо  ашиглан  хөгжиж, эдийн  засгийн хувьд чадавхжих боломж  байгааг аймгуудын  Засаг дарга нар хэлж байв. Энэ удаагийн чуулга уулзалтаар цайны зам жимээр түүхэн улбаатай холбогдсон улс, хотууд хамтран хөгжин дэвших саналуудаа бодит ажил хэрэг болгох, олон тулгуураар хамтын ажиллагаа өрнүүлэх, хөрөнгө оруулалтыг татах тухай илэн далангүй зөвлөлдсөн юм.

Ийнхүү Түмэн газрын цайны зам нь олон зуун жилийн туршид  Монгол, Хятад, Орос гурван улсын  найрамдлыг  бататгаж, соёлыг  харилцан  түгээгээд  зогсохгүй  өдгөө улс орнуудын  эдийн  засгийг   сэргээх  хамгийн ойрын дөт чухал  гарц болжээ. Тиймээс ч жил бүр уламжлал  болон  зохиогдох  уг арга хэмжээнд  ач холбогдол өгч, хийгдэх  ажлын цар хүрээг нэмэгдүүлэх  шаардлага байгааг оролцогч талууд хэлж байв.

DSC_8772 DSC_8797 DSC_8806 DSC_8809 DSC_8842 DSC_8843 DSC_8852 DSC_8862 DSC_8907 DSC_9067