Бүгд Найрамдах Беларусь улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ын орлогч дарга Василий А. Швед Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг Хөгждийн Банкны Төв байранд хүлээн авч уулзлаа

2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Минск хотноо Бүгд Найрамдах Беларусь улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ын орлогч дарга Василий А. Швед Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг Хөгжлийн Банкны Төв байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хөгжлийн Банкны ТУЗ-ын орлогч дарга Василий А. Швед тус банкны төлөөлөгчид 2016 оны 3 дугаар сарын 16-18 өдрүүдэд болсон Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд орсноо мэдэгдэж хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид арчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж Хөгжлийн Банкны үйл ажиллагааны талаар танилцуулав. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, Хөгжлийн Банкны ТУЗ-ын орлогч дарга Василий А. Швед хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх салбар төслүүдийн талаар санал солилцов.

Уулзалтанд, Хөгжлийн банкны Олон улсын бизнесийн удирдлагын дарга Сергей В. Столярчук, Беларусь улсын Энх тайвны сангийн ТУЗ-ын дарга Максим В.Мисько, Беларусь улсын Энх тайвны сангийн ТУЗ-ын орлогч дарга Александр В. Чирко, Монгол улсаас Бүгд Найрамдах Беларусь улсын Минск хотод суугаа Консул С.Цогоо, МЭТНБ-ын Тусгай үүрэг гүйцэтгэгч Нарийн бичгийн дарга Г.Тэнгэр МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын дарга Э.Ундраа, МЭТНБ-ын Хамтын ажиллагааны газрын 1 дүгээр нарийн бичгийн дарга Ч.Заяа нар байлцав.

Web_DSC6692 Web_DSC6705 Web_DSC6694 Web_DSC6724 Web_DSC6727 Web_DSC6711