Монголын говь нутгаар аялж монгол гэрт анх хонож үзэж байснаа эргэн дурсахад саяхан мэт санагдаж байна.

peace mongolia

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 5 сарын 20-нд Энх тайван, найрамдлын Ордонд ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Европ ба олон улсын хамтын ажиллагааны газрын дэд захирал ноён Доктор Волфьганг Майерийг хүлээн авч уулзан, Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын найрамдал, хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Мөнгөн-Од” одонгоор шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монгол Германы Форумын тэргүүн П.Очирбат гардуулан өглөө.

Ерөнхийлөгч Д. Загджав хэлэхдээ: “Энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. ХБНГУ бол Монгол Улсын уламжлалт найрсаг  харилцаатай гуравдагч хөрш, Европ дахь хамгийн ойрын түнш орон билээ. 1990 ээд оноос хойш Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаа Конрад Аденауэр сангийн үйл ажиллагааг энэ ялдамд сайшаахын зэрэгцээ энэ үйл хэрэгт Таны оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлж энэхүү одонгоор шагнаж байна. Цаашид ч гэсэн манай хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх эрхэм үйлсэд өөрийн мэдлэг туршлага, хүчин зүтгэлээ зориулна гэдэгт гүнээ итгэлтэй байна” гэж тэмдэглэн хэллээ.

Ноён Волфьганг Майер хэлэхдээ: “Би Монгол Улсад анх 22 жилийн өмнө ирж Конрад Аденауэрийн сангийн суурин төлөөлөлчийн газрын салбарийг байгуулж байсан. Энэ хугацаанд бид хэрэгжүүлж байгаа төслүүдээрээ дамжуулан ардчилал, эрх зүйт төр, нийгмийн баримжаат  чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээн ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч бид хамтран ажиллах болно. Надад итгэл үзүүлэн хөдөлмөр зүтгэлийг минь өндрөөр үнэлж энэ хүндтэй одонгоор шагнаж байгаа явдалд би туйлын их баяртай байна. Монголын говь нутгаар аялж монгол гэрт анх хонож үзэж байснаа эргэн дурсахад саяхан мэт санагдаж байна. Монголчуудыг маш өвөрмөц чадвартай ард түмэн гэж би бодож, хүндэтгэж явдаг.” гэв.

Уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монгол Германы Форумын тэргүүн П.Очирбат, МЭТНБ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Онц бөгөөд бүрэн эрхт сайд ноён Л. Удвал, МЭТНБ-ын Европ, Ойрхи Дорнодын орнуудын нарийн бичгийн дарга Г.Золзаяа, Конрад Аденауэр Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханнес Д. Рай, МЭТНБ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярсайхан  нар байлцлаа.
DSC_7534
DSC_7543

Leave a Reply