Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул ноён Дирк Пфайлыг Монголын Энх тайван найрамдлын хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Алтан Од” одонгоор шагнав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын ард иргэдийн найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон манай орны эрүүл мэндийн салбарт эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, анагаах ухааны өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж АНУ-ын Лос-Анжелес хотын хүүхдийн эмнэлгийн нөхөн сэргээх анагаах ухааны хөтөлбөрийн захирал ноён Дэйвид Уорбуртоныг Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул ноён Дирк Пфайлыг Монголын Энх тайван найрамдлын хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Алтан Од” одонгоор шагнав. Доктор Уорбуртон манай Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд бие сэтгэлээ зориулсаар 15 жил болж байгаагийн зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, манай улсад нар салхины эрчим хүчийг ашиглах зэрэг олон чиглэлээр санаа тавин ажиллаж байгаа буянтай нэгэн.

DSC_8199 DSC_8198