Бүгд Найрамдах Хятад ард Улсын Хонг Конг тусгай захиргааны бүсийн Торгоны Замын Олон Улсын Худалдааны Танхимын дарга Лу Жианжоны урилгаар Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав 2015 оны 12 сарын 9-10-ны өдрүүдэд Хонг Конг тусгай захиргааны бүсэд зохион байгуулагдсан “Анхдугаар Торгоны Замын Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Форум” (Silk Road International Investment Forum, SRIIF) -д оролцож, тус танхимын Дэд Ерөнхийлөгчөөр өргөмжлөгдөв.
Хонг Конг тусгай захиргааны бүсд төвтэй “Торгоны зам Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн Танхим” (Silk Road International Chamber of Commerce, SRICC) нь Хонг Конг-ийн олон улсын шинж чанартай төв хот болон Дэлхийн худалдааны төв зэрэг Шинэ Торгоны замын бодлого, Торгоны замын худалдаа, соёлын дахин мандалтын олон улсын, нийлмэл, ашгийн бус гэсэн нийгмийн чухал байгууллага бөгөөд “Энх тайван, Хамтын ажиллагаа, Нээлттэй байдал, Харилцан суралцах, Харилцан ашигтай байдал” гэсэн зарчимтай юм.
Энэ удаагийн форумд Олон улсын худалдааны танхимын Холбооны ерөнхийлөгч Петер Михок, ЮНЕСКО-гийн Туслах Ерөнхий захирал Ханс Д’ Орвиль, Финикс Хиймэл дагуулын телевизийн Холдинг ХК-ний ТУЗ-ийн дарга Лиү Жанлэ ноёнтон зэрэг өргөмжит ерөнхийлөгч, БНХАУ-ын Бүх улсын төрийн зөвлөлийн гишүүн, Хятадын Олон улсын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Лу ЖианЖон ноёнтон болон дэлхийн 30 орны Худалдааны танхимын ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид уригдан оролцож, “Шинэ Торгоны зам, олон улсын бизнесийн боломжууд”, “Шинэ Торгоны зам, олон улсын худалдаа”, “Шинэ Торгоны зам, Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим”, “Шинэ Торгоны замын алсын хараа” зэрэг гол сэдвээр хэлэлцэж, нэгдсэн “Шинэ Торгоны замын алсын хараа, үйл ажиллагааны – Хонг Конг тунхаглал” гаргав.
“Торгоны зам Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн Танхим”-ыг “Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим”, “Дэлхийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо”, “Ази, Номхон далайн худалдаа, аж үйлдвэрийн холбоо, Хятадын Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим”-ын дэмжлэгтэйгээр “Танг Уэст маркет Олон улсын Групп” зэрэг Торгоны зам дагуух 30 улсын худалдааны танхим, БНХАУ-ын дотоодын 30 шилдэг худалдааны холбоо хамтран байгуулсан юм.
Leave a Reply