Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага гадаад улс орнуудад байнгын төлөөлөгчийн газруудаа нээв.

DSC_5843

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага Европын Холбоонд суух байнгын төлөөлөгчийн газраа Белгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо нээж, байнгын төлөөлөгчөөр Австри Улсын иргэн Баянжавын Баасанжавыг томилов.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Европын Холбооны Улсуудын төр, олон нийтийн байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлэх ажлыг тухайн орны иргэд болон тэнд суралцаж, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн шууд идэвхтэй оролцоог ханган, тэдний дэмжлэгтэйгээр зохион байгуулж, хууль дүрмийн хүрээнд идэвх санаачилгатай ажиллахыг Б.Баасанжавт чиг үүрэг болгон түүнд “Энхийн Элч” цол өргөмжлөл олгохоо мэдэгдлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын уламжлалт найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвны үйл хэргийг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Бүгд Найрамдах Австри Улсын иргэн, Монгол Улсын Өргөмжит консул Адольф Гоерийг Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын “Найрамдал” медалиар шагнасныг гардуулж өгөхийг Б.Баасанжавт даалгав.

Адольф Гоер нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах, цаашид Монгол Улсад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа нэгэн билээ.

Түүнчлэн Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагаас Сингапур Улсад суух байнгын төлөөлөгчийн газрыг нээж, байнгын төлөөлөгчөөр Сингапур Улсын иргэн Хурцын Баяасгаланг томилов.

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага нь Монгол Улсаа гадаадад сурталчлах үйл хэрэгт хилийн чанадад суугаа элэг нэгт монголчуудтайгаа цаашид нягт хамтран ажиллах зорилго тавин ажиллаж байна.

One Response to "Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага гадаад улс орнуудад байнгын төлөөлөгчийн газруудаа нээв."

  1. admin Posted on January 24, 2014 at 9:11 am

    fgdfgdfg

Leave a Reply