Элчин сайд ноён Омар Лауро Марреро Бетанкурыг “Найрамдлын Алтан-Од” одонгоор шагнав.

Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Омар Лауро Марреро Бетанкурыг нутаг буцахтай нь холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын удирдлага энэ сарын 8-ны өдөр хүлээн авч уулзан, элэгсэг дотноор ярилцав. Монгол, Куба улсын хоорондох уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж МЭТНБ-ын ерөнхийлөгч Д.Загджав ноён элчин сайдыг Монголын найрамдал, хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Алтан-Од” одонгоор шагнав.

Шагнал гардуулах ёслолд МЭТНБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл, Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, Хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Энхбат нар байлцав.

_dsc7363

_dsc7362

_dsc7374

_dsc7377