Япон улсын “Сока Гаккай Интернэйшнл” байгууллагын Дэд ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


 

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Япон Улсын “Сока Гаккай Интернэйшнл” байгууллагын Дэд  ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг Энх тайван Найрамдлын Ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав “Сока Гаккай Интернэйшнл” байгууллагын Дэд  ерөнхийлөгч Хиромаса Икэда нар 1994 онд эхэлсэн хоёр байгууллага хоорондын түүхэн харилцаа, хамтын ажиллагааны олон талт өргөн хүрээтэй сэдвээр харилцан санал солилцож цаашид энх тайван, аюулгүй байдал, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн үргэлжлүүлэх бэлэн байгаагаа мэдэгдэв. мөн энэ үеэр Монгол Улс, Япон Улсын  харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын Найрамдал хамтын ажиллагааны шагнал  “Найрамдал” медалиар Япон Улсын “Сока Гаккай Интернэйшнл” байгууллагын Ерөнхийлөгч  Дайсаку Икэдаг шагнаж  Дэд  ерөнхийлөгч Хиромаса Икэдад гардуулав.

 

Уулзалтанд Япон улсын  “Сока Гаккай Интернэйшнл”  Байгуулагын дэд Ерөнхийлөгч Хиромаса Икэда, дэд  Ерөнхийлөгч, Гадаад харилцааны газрын Ерөнхий захирал Кенжи Ёшиго, Гадаад харилцааны газрын захирал Эйжи  Оүчи, Гадаад харилцааны газрын дэд Захирал, Мицүаки Асано, Японы Иргэний агарын тээврийн Академийн Гадаад харилцааны хэлтсийн Захирал Кеничи  Нэгиши, Сока Гаккай Интернэйшнл байгууллагын  “Сэйкё шимбүн”  сонины сурвалжлагч Сатоши  Цүгия, Масатака  Күдо нар, Монгол хэлний  орчуулагч Рёо Оцүка, МЭТНБ-ын дэд ерөнхийлөгч Ц.Анандбазар, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашпүрэв, Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Л.Сайханцэцэг, Хөрш орнуудын газрын дэд захирал Э.Ундраа, Хамтын ажиллагааны газрын 1-р нарийн бичгийн дарга Ч.Заяа, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сүрэнжав нар оролцов.

 

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН АЛБА 1 4 3 5 2

Leave a Reply