Элчин сайд эрхэмсэг ноён Фан Данг Дыөнг “Энхийн Алтан од” одонгоор шагнав

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Фан Данг Дыөнг-ыг нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав хүндэтгэлийн танхимдаа хүлээн авч, хоёр улсын хоорондох уламжлалт найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж элчин сайдыг Монголын Энх тайвны дээд шагнал “Энхийн Алтан од” одонгоор шагнав.

Уулзалтын үеэр ноён Фан Данг Дыөнг нутагтаа эргэн очоод томилогдсон албан дээрээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд бие сэтгэлээ цаашид зориулах болно гэдгээ илэрхийлэв. Мөн түүнчлэн Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, Вьетнамын Энх тайван, Найрамдлын Байгууллагын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг ойрын хугацаанд зохион байгуулах талаар идэвхийлэн ажиллахаа амласан.

Ерөнхийлөгч Д.Загджав манай хоёр улсын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт өрнүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

Шагнал гардуулах ёслолд МЭТНБ-ын Хэрэг эрхлэх газрын захирал Р.Баярсайхан, Хамтын ажиллагааны газрын захирал С.Энхбат болон албаны бусад хүн байлцав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага

20170725_112201 20424814_1071634962972139_260672408_o