Оросын сурган хүмүүжүүлэгч Монгол Улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч  Д. Загджав өнөөдөр Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-ын иргэн, ОХУ-ын ЭСЯ-ны дунд сургуулийн захирал Андрей Иванович  Рыжовт Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгийг  гардуулав. А. И. Рыжов  Монгол Улсад 5 жил ажиллах хугацаандаа монгол-оросын боловсролын хамтын ажиллагааг  хөгжүүлэх, монгол хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх,  монгол-оросын найрамдлыг бэхжүүлэх…

Монголын говь нутгаар аялж монгол гэрт анх хонож үзэж байснаа эргэн дурсахад саяхан мэт санагдаж байна.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 5 сарын 20-нд Энх тайван, найрамдлын Ордонд ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Европ ба олон улсын хамтын ажиллагааны газрын дэд захирал ноён Доктор Волфьганг Майерийг хүлээн авч уулзан, Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй…

“Мөнхийн хөрш хятад орон”

Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагаас зохион байгуулж буй Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Хөрш орнуудын  хамтын ажиллагааны байгууллагуудын Олон улсын форумыг угтан  зарласан Хятад дуу дуулаачдын  уралдаан болон  “Мөнхийн хөрш хятад орон” сэдэвт  Зохион бичлэгийн уралдаан 2014 оны 5-р сарын…

Үндэсний соёлын уламжлал, өвийг хадгалахад хамтарч ажиллана

2014 оны 04 сарын 07-нд Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд ССАЖЯ-ны Сайд Ц.Оюунгэрэлийг төлөөлөн УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны Дэд Сайд М.Түмэнжаргал, МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав нар гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж…

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Удирдах Зөвлөлийн хурал боллоо.

2014 оны 3 дугаар сар 28-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Удирдах Зөвлөлийн хурал боллоо. Тус хурал дээр, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын 2014 оны 03-р сарын 14-ний өдрийн 15 дугаар захирамжаар, МЭТНБ-ын Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ж.Гүррагчаа Крымын Бүгд Найрамдах Улсын бүх нийтийн  санал асуулгын ажиглагчаар томилогдон ажилсан ажлын тайлангаа танилцууллаа. Мөн түүнчлэн зохион…

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д. ЗАГДЖАВ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ МИГЕЛЬ АНХЕЛ РАМИРЕЗ РАМОСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Монголын Энх тайван Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 3 дугаар сарын 18-ний өдөр Энх тайван, Найрамдлын Ордонд  Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн бүс нутгийн газрын захирал Мигель Ангел Рамирез Рамос, Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа хэргийг түр хамаарагч Омар Лауро Марреро нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа.

Монголын Энх тайван, Найрамдалын байгууллагын 55 жилийн ойг тохиолдуулан Энх тайван, аюулгүй байдал, найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд, олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 5 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ордонд, Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав гардууллаа. Шагнал гардуулахад…

МЭДЭГДЭЛ

             Уламжлалт найрсаг харилцаатай Украин Улсад болж байгаа үйл явдалтай холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага мэдэгдэл хийж байна. Украин улсын нийгэм-улс төрийн байдал хурцдаж, үймээн самуун нэг бус удаа гарсны улмаас олон арван энгийн номхон иргэд, хууль журам сахиулах байгууллагын ажилтнууд амь эрсэдсэнд энхийг эрхэмлэгч монголын олон нийтийн өмнөөс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна….

Крымын Бүгд Найрамдах Улсын ард түмний санал асуулгын үйл явцыг ажиглуулахаар төлөөлөөгч томиллоо.

Крымын Бүгд Найрамдах Улсад 2014 оны 3 дугаар 16-ны өдөр  болох ард түмний санал асуулгын үйл явцыг ажиглуулахаар Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол-Оросын  Найрамдлын Нийгэмлэгийн Тэргүүн, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчааг 2014 оны 3 дугаар сарын 14-20 өдрүүдэд ОХУ, Украин Улс, Крымын Бүгд…